Рио Тинтогийн хамт олон паркийн газрыг цэвэрлэлээ

Рио Тинто Монгол компанийн хэрэгжүүлж буй “Паркаа хамтдаа бүтээе” төслийн бүтээн байгуулалт, газар шорооны ажил тун удахгүй эхлэх гэж байгааг баяртайгаар дуулгая. Үүнтэй холбогдуулан манай компанийн ажилтнууд төслийн талбайг сайн дурын оролцоотойгоор цэвэрлэж, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ орууллаа.
No items found.
Нийслэлийн зүрхэн хэсэг дэх 10.2 га газарт олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах төслийг хэрэгжүүлж буйдаа бид баяртай байна. 4 жилийн дараа олон нийтэд хүлээлгэн өгөх цэцэрлэгт хүрээлэнгийн 80% нь ногоон байгууламж, 20% нь суух сандал, тоглоомын талбай зэрэг иргэдийн тухлах хэсэг байх юм. Бидний төлөвлөсөн зураг төсөлтэй www.ParkRio.mn вэбсайтад зочилж танилцаарай. Энэхүү зураг төслийг гаргахад 10 мянга гаруй санал ирүүлж, олон зуун бүтээлч санаа илгээсэн та бүхэндээ баярлалаа.